2018 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын албан хаагчдад Захиргаа, хууль зүйн хэлтсийн ахлах мэргэжилтэн Э.Эрдэнэхишиг Төрийн болон албаны нууцын тухай хуулийн талаар сургалт хийлээ. Уг сургалтаар төрийн болон албан тухай нууцад ямар мэдээлэл хамаарах, хэрхэн нууцыг хадгалах тухай болон Засгийн газрын 2017 оны 246, 247 дүгээр тогтоолын талаар танилцуулав.
Мөн бичиг хэргийн эрхлэгч М.Лхагважав “Албан хэрэг хөтлөлт” сэдвийн хүрээнд баримт бичгийн төрөл, бүрдэл болон анхаарах асуудлын талаар сургалт хийлээ.