Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, "Диспетчерийн үндэсний төв" ХХК, “Мэдээлэл, технологийн үндэсний парк" ТӨҮГ, “Монголын цахилгаан холбоо” ХК “Мэдээлэл холбооны сүлжээ” ХХК-тай хамтран  төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах ажилтнуудад зориулсан сургалт семинарыг 04 дүгээр сарын 5-6-нд  хийж байна.

Уг сургалтад төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдүүдийн удирдах ажилтан болон хуулийн мэргэжилтэн, нууцын ажилтнууд оролцож байна.

2 өдөр болох семинарт Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын хэлтэс, албаны дарга, ахлах мэргэжилтнүүд “Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлал”, “Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн санхүү, удирдлагын менежментийг оновчтой зохион байгуулахад анхаарах асуудлууд”, “Төрийн өмчийн бүртгэл, ашиглалт, захиран зарцуулалт, хяналт шалгалтын асуудал”, “Худалдан авах ажиллагааны өнөөгийн байдал, шийдвэрлэх арга зам” сэдвээр сургалт хийж байна.

Мөн Үндэсний Аудитын газар, Татварын ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар, Авлигатай тэмцэх газар, Удирдлагын академи, “Мэдээлэл, технологийн үндэсний парк” ТӨҮГ-аас холбогдох албан хаагч, багш нар ирж “Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн 2016-2017 оны санхүүгийн тайлангийн аудитаар илэрсэн зөрчил дутагдал”,”Эдийн засгийн дунд хугацааны төлөв хандлага”, “Ёс зүйн менежмент”, “Аж үйлдвэрийн 4 дүгээр хувьсгал ба дижитал шилжилт” зэрэг сэдвээр сонирхолтой лекц уншиж, холбогдох хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд анхаарах асуудлын талаар ярилцлаа.  

 Цаашид энэхүү сургалт, семинар нь үргэлжлэх бөгөөд дараагийн удаа төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн санхүүгийн мэргэжилтнүүдэд  хийхээр төлөвлөөд байна.