“Төрийн өмчийн менежмент ба нийгмийн хариуцлага 2018” өдөрлөг 05 дугаар сарын 04-ний өдөр Сүхбаатарын талбайд болно. Уг өдөрлөг бүх л төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компани, төрийн өмчит үйлдвэрийн газрууд оролцоно.

2017 онд төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн 72 хувь нь ашигтай ажиллаж, өр зээлээ 300,0 тэрбум төгрөгөөр бууруулсан юм. 859 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж, ашиг 27 хувиар нэмэгдсэн. Мөн 2017 онд нийт 7 их наяд төгрөгийн орлого олж,. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад орлого 1,6 их наяд төгрөгөөр буюу 54,7 хувиар, цэвэр ашиг 2,6 дахин нэмэгдсэн нь эдийн засгийн үр ашиг санхүүгийн чадавх сайжирсныг харуулж байна.

Төрийн өмчит хуулийн этгээдийн 2017 оны эдийн засгийн үндсэн үзүүлэлт, зорилтот түвшинг батлахдаа хөрөнгө оруулалтыг оновчтой хийх чиглэл баримталж, үр ашиггүй зардлыг хязгаарлаж, компанийн удирдлагын цалинг үе шаттайгаар бууруулан, тендерийг ил тод, нээлттэй явуулах зорилгоор цахим хэлбэрт шилжүүлсэн ба захиралтай байгуулах контрактын гэрээг 1 жилээр хийж, хугацаатай албан даалгавар өгч гүйцэтгэлд хяналт тавьж ажилласан нь компаниуд ашигтай ажиллахад эерэгээр нөлөөлсөн болно.

Өдөрлөгөөр төрийн өмчит хуулийн этгээдүүд өнгөрсөн хугацаанд хийсэн ажил болон хийхээр төлөвлөж байгаа ажлуудаа олон нийтэд ил тод нээллтэй, танилцуулж, иргэдэд нэг цэгийн үйлчилгээг үзүүлж, төрийн өмчит компаниуд жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид, иргэд мэдээлэл солоилцох, хамтран ажиллах боломж гарц олох, түншлэл тогтооход чухал ач холбогдолтой.