2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн Сангийн сайдын 58 дугаар тушаалаар "Тендерт оролцогчид давуу эрх олгох аргачлал" шинэчлэн батлагдлаа.

Энэхүү аргачлалын зорилго нь "Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль"-ийн дагуу тендерт оролцогчид давуу эрх олгохтой холбоотой харилцааг зохицуулахад оршино. Иймд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааг зохион байгуулахдаа шинэчлэн батлагдсан аргачлалын дагуу тендерийн үнэлгээг хийхийг бүх шатны төсвийн захирагч нарт анхааруулж байна.

"Тендерт оролцогчид давуу эрх олгох аргачлал"-тай энд дарж танилцана уу

Сангийн яамны Худалдан авах ажиллагааны бодлогын хэлтэс
Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын Мэдээлэл технологийн алба