Энэ оны 04 дүгээр сарын 18-28-ны өдрүүдэд Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын Төрийн өмчийн бүртгэл, хяналтын хэлтсийн дарга Ц.Түвшинзаягаар ахлуулсан ажлын хэсэг Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Орон нутгийн өмчийн газар, “Сэлэнгэ АЗЗА” ТӨХК, “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын Сэлэнгэ аймаг дахь салбар, “Дархан-Ус” ОНӨҮГ, “Урсгал-Ус” ОНӨҮГ-т ажиллаад ирлээ.
Ажлын хэсэг Орон нутгийн өмчийн газрын үйл ажиллагааг шалган зааварчлах, төрийн болон орон нутгийн өмчит зарим компанийн үйл ажиллагаатай танилцах, мэргэжил, арга зүйгээр хангах, төрийн болон орон нутгийн өмчийн үнэлгээ, дахин үнэлгээний бэлтгэл хангах, сургалт зохион байгуулж ажиллав.
Орон нутгийн өмчийн газрын үйл ажиллагааг шалган зааварлах ажлын хүрээнд байгууллагын дүрэм, зохион байгуулалтын бүтэц, орон тоо, санхүүжилт, ажилтнуудын ажлын байрны тодорхойлолт, ажил үүргийн хуваарь, эрх бүхий байгууллагаас батлагдсан орон нутгийн өмчийн харилцааны талаар мөрдөгдөж буй журам, заавар, дүрэм, аргачлал, бусад баримт бичиг, ажлын тайлан, “төрийн болон орон нутгийн өмчийн удирдлагыг мэдээлэлжүүлэх систем”-ийн бүрдэл, дүүргэлт, худалдан авах ажиллагааг төлөвлөж, зохион байгуулсан байдал зэргийг шалгаж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өглөө.
“Сэлэнгэ АЗЗА” ТӨХК, “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын Сэлэнгэ аймаг дахь салбар, “Дархан-Ус” ОНӨҮГ, “Урсгал-Ус” ОНӨҮГ-ын үйл ажиллагаатай танилцаж, компанийн дүрэм, зохион байгуулалтын бүтэц, орон тоо, Төлөөлөн удирдах зөвлөлийг томилсон шийдвэр, ТУЗ-ийн үйл ажиллагааны тайлан, тогтоол, шийдвэр, хурлын тэмдэглэл, тэдгээрийн хууль, эрх зүйн үндэслэл, хэрэгжилтийн байдал, цалин хөлс, зардал, гүйцэтгэх удирдлага болон эрх бүхий албан тушаалтныг томилсон шийдвэр, байгуулсан гэрээ, түүнийг дүгнэсэн байдал, компанийн 2016, 2017 оны жилийн бизнес төлөвлөгөө, эдийн засгийн үндсэн үзүүлэлт, зорилтот түвшинг баталсан шийдвэр, түүний хэрэгжилтийг дүгнэсэн байдлыг шалгаж, компанид тулгамдаж буй асуудал болон санал хүсэлтийг нь хүлээн авч, зөвлөгөө өглөө.
Мөн Засгийн газрын 193 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах үүднээс төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн үл хөдлөх хөрөнгийг дахин үнэлэх, газар эзэмших эрхийг санхүүгийн тайлангийн зориулалтаар хэрхэн дахин үнэлэх талаарх сургалтыг орон нутгийн албан хаагчдад зохион байгууллаа.