Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргын 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн А/65 тоот тушаалаар томилогдсон ажлын хэсэг Засгийн газрын 2016 оны 193 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсаас АНУ-ын Вашингтон хотод суугаа Монгол Улсын Элчин сайдын яам болон Нью-Йорк хот дахь суугаа НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газрын газар, үл хөдлөх хөрөнгийг дахин үнэлгээ хийх ажлын хэсэг 2018 оны 4 дүгээр сарын 10-15-ны өдрүүдэд ажиллаад ирлээ.
НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газрын үндсэн хөрөнгөд бүртгэлтэй барилга нь 1911 онд ашиглалтанд орсон, Монгол Улс 1962 онд худалдаж авсан 1279,8 м2 нийт талбайтай, ашигтай талбайтай хөрөнгийг албан ажлын контор, орон сууцны зориулалтаар ашигладаг байна.
Вашингтон хотод суугаа Элчийн сайдын яам нь Төв байр, Сайдын өргөө, ажилтнуудын байр нь 1968 онд баригдсан, Монгол Улс 1992 онд худалдаж авсан 1878 м2 талбайтай хөрөнгийг албан ажлын контор, орон сууцны зориулалтаар ашиглаж байгаа аж.
Элчин сайдын яамны барилга нь 213,3 м2 суурийн хэмжээтэй, цэвэр бохир усны төвлөрсөн систем, цахилгааны далд монтажтай, уурын халаалтаар дулаан авах төвийн нэгдсэн системд холбогдсон, газрын хамт төрийн өмчид бүртгэлтэй юм байна.