Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар энэ оны 05 дугаар сарын 18-ны өдөр “Эрчим хүчний хөгжлийн төв”, “Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн”, “Сэргээгдэх эрчим хүчний төв”, “Цагаан шонхор”, “Монгол-Ус”, “Монгол кино нэгтгэл”, “Шингэн түлш шилжүүлэн ачих байгууламж”, “Буянт-Ухаа спортын ордон” төрийн өмчит үйлдвэрийн газрын захирал, “Эгийн голын усан цахилгаан станц” төрийн өмчит компанийн гүйцэтгэх захиралтай 2017 онд байгуулсан гэрээг дүгнэн, 2018 оны эдийн засгийн үзүүлэлт, зорилтот түвшин, хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг үндэслэн 2018 оны гэрээг байгууллаа.
Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2017 оны 90 дүгээр тогтоолоор батлагдсан “Төрийн өмчит үйлдвэрийн газар, төрийн өмчит компанийн захиралтай контракт байгуулах, дүгнэх журам”-ын дагуу 2017 оны гэрээг дүгнэж, “сайн” үнэлгээ авсан захирлын гэрээг нэг жилийн хугацаатай сунгаж байгаа юм.
Энэхүү гэрээгээр жил бүр төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн захирлын ажлыг дүгнэдэг бөгөөд “сайн” үнэлгээтэйг нэг жилийн хугацаатай, “дунд” үнэлгээтэйг анхааруулж хагас жилийн хугацаатай, “муу” үнэлгээтэйг сунгахгүй байх хүртэл арга хэмжээ авч, захирлуудын ажилд үнэлэлт, дүгнэлт өгч байна.