Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргын 2018 оны 03 дугаар  сарын 07-ны  өдрийн А/65 тоот тушаалаар томилогдсон ажлын хэсэг Засгийн газрын 2016 оны 193 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсаас БНСУ, Япон улсад суугаа Монгол Улсын Элчин сайдын яаманд газар, үл хөдлөх хөрөнгийг дахин үнэлгээ хийх ажлын хэсэг 2018 оны 05 дугаар сарын 06-12-ны өдрүүдэд  ажиллаад ирлээ.

Ажлын хэсэг удирдамжийн хүрээнд дипломат төлөөлөгчийн газрын газар өмчлөх эрх болон үл хөдлөх хөрөнгийг тоолох, хэмжилт хийх, үнэлбэл зохих хөрөнгийн тоо хэмжээ, чанар байдлыг нягтлан шалгаж жагсаалт бэлтгэх, зохих баримт бичигтэй танилцах, холбогдох ажилтнуудтай уулзаж тодруулга авах, үнэлгээ хийхэд шаардлагатай мэдээллийн судалгааны ажлын даалгаврыг маягтын дагуу бэлтгэх, хөрөнгөтэй холбоотой баримт материалыг цаасаар болон цахимаар бүрдүүлэх, акталж данснаас хасах хөрөнгийн саналыг хянаж, материалын бүрдлийг хангуулж авах зэрэг ажлыг Элчин сайдын яамны ажилтнуудтай хамтран газар дээр нь хийж гүйцэтгэлээ.

БНСУ-д суугаа Элчийн сайдын яам нь Сөүл хотын Ёнсан дүүрэг, Ханнам хороололд байрладаг. Уг байрыг Монгол Улс 1998 онд худалдаж авсан бөгөөд 225 м2 талбайтай юм байна.

Япон улсад суугаа Элчин сайдын яам нь Токио хотын Шибуяа дүүрэг, Камияама-Чёо хороололд байрладаг. Элчин сайдын яамны байрыг Монгол Улс 1974 онд худалдаж авсан бөгөөд 2,672.36 м2 байна.