2018 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын албан хаагчдад “Медипас” төв эмнэлгийн Гастроэнтерологи тасгийн эрхлэгч  Т.Цэрэнтогтох “Эрүүл биед саруул ухаан оршино” сэдвээр сургалт хийлээ.

Уг сургалтаар хавдрын өвчлөлөөр манай улс дэлхийд эхний 5т жагсаж байгаа нь анхаарах ёстой асуудал болоод байгаа бөгөөд хорт хавдараас сэргийлэхийн тулд бидний өвөг дээдсээс уламжлан ирсэн  амьдралын хэв маяг, хооллолт нь эрүүл байхын үндэс байсан бөгөөд хэрхэн өөрийгөө эрүүл байлгах талаар лекц уншив.