Энэ оны 06 дугаар сарын 11-18-ны өдрүүдэд Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын Захиргаа, хууль зүйн хэлтсийн хуулийн ахлах мэргэжилтэн Э.Эрдэнэхишигээр ахлуулсан ажлын хэсэг Өмнөговь, Дундговь аймгийн Орон нутгийн өмчийн газар, “Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн Дундговь салбар, Дундговь аймгийн Байгаль орчин, аялал жуучлалын газар, “Дундговь-Ус” ОНӨҮГ, “Даланзадгад дулааны цахилгаан станц” ТӨХК, “Гүний ус” төрийн өмчийн оролцоотой ХХК, “Тавантолгой” ХК-д ажиллаад ирлээ.
Ажлын хэсэг Орон нутгийн өмчийн газрын үйл ажиллагааг шалган зааварчлах, төрийн болон орон нутгийн өмчит зарим компанийн үйл ажиллагаатай танилцах, мэргэжил, арга зүйгээр хангах, төрийн болон орон нутгийн өмчийн үнэлгээ, дахин үнэлгээний бэлтгэл хангах, сургалт зохион байгуулж ажиллав.
Орон нутгийн өмчийн газрын үйл ажиллагааг шалган зааварчлах ажлын хүрээнд байгууллагын дүрэм, зохион байгуулалтын бүтэц, орон тоо, санхүүжилт, ажилтнуудын ажлын байрны тодорхойлолт, ажил үүргийн хуваарь, эрх бүхий байгууллагаас батлагдсан орон нутгийн өмчийн харилцааны талаар мөрдөгдөж буй журам, заавар, дүрэм, аргачлал, бусад баримт бичиг, ажлын тайлан, “Төрийн болон орон нутгийн өмчийн удирдлагыг мэдээлэлжүүлэх систем”-ийн бүрдэл, дүүргэлт, худалдан авах ажиллагааг төлөвлөж, зохион байгуулсан байдал зэргийг шалгаж, заавар зөвлөгөө өгөв.
Ажлын хэсэг “Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн Дундговь салбар, Дундговь аймгийн Байгаль орчин, аялал жуучлалын газар, “Дундговь-Ус” ОНӨҮГ, “Даланзадгад дулааны цахилгаан станц” ТӨХК, “Гүний ус” төрийн өмчийн оролцоотой хариуцлагатай хувьцаат компанийн үйл ажиллагатай танилцаж, компанийн дүрэм, зохион байгуулалтын бүтэц, орон тоо, Төлөөлөн удирдах зөвлөлийг томилсон шийдвэр, ТУЗ-ийн үйл ажиллагааны тайлан, тогтоол, шийдвэр, хурлын тэмдэглэл, тэдгээрийн хууль, эрх зүйн үндэслэл, хэрэгжилтийн байдал, цалин хөлс, зардал, гүйцэтгэх удирдлага болон эрх бүхий албан тушаалтныг томилсон шийдвэр, байгуулсан гэрээ, түүнийг дүгнэсэн байдал, компанийн 2016, 2017 оны бизнес төлөвлөгөө, эдийн засгийн үндсэн үзүүлэлт, зорилтот түвшинг баталсан шийдвэр, түүний хэрэгжилтийг дүгнэсэн байдлыг шалгаж, компанид тулгамдаж буй асуудал болон санал хүсэлтийг нь хүлээн авч, зөвлөгөө өглөө.
Мөн “Төрийн болон орон нутгийн өмчийн бүртгэл, хяналт, зохицуулалт, үнэлгээ, програм хангамжийн дүүргэлтэд анхаарах асуудал” сэдвээр орон нутгийн албан хаагчдад сургалтыг амжилттай зохион байгууллаа.