Монгол улсын Засгийн газрын 2016 оны 193 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх, Засгийн газрын эргэлтийн бус (газар, үл хөдлөх) хөрөнгийн бодит үнэ цэнийг тодорхойлох “санхүүгийн тайлагналын” зориулалттай боловсруулсан үнэлгээний цогц аргачлал, зааврын төсөл болон үнэлгээний үр дүнг нягтлан бодох бүртгэлд тусгах болон ийнхүү тусгаснаар гарах үр нөлөөний асуудлаар хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт Сангийн яам, Мэргэшсэн үнэлгээний институт, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, зарим төрийн яам, агентлаг, төрийн өмчит томоохон компаниудын санхүүгийн хэлтсийн дарга, ерөнхий нягтлан бодогч нар оролцож, цаашид анхаарах асуудлыг хэлэлцэж, төсөлд өгөх санал, дүгнэлт, тайлбарыг сонссон нь чухал ач холбогдолтой боллоо.

Төрийн болон орон нутгийн өмчийн эргэлтийн бус (газар, үл хөдлөх) хөрөнгийн бодит үнэ цэнийг тодорхойлох “санхүүгийн тайлагналын” зориулалттай үнэлгээний цогц аргачлал, зааврын төслийг Сангийн яам болон Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын www.pcsp.gov.mn цахим хуудсанд байршуулах бөгөөд unelgee@pcsp.gov.mn  хаягаар санал, хүсэлтийг хүлээн авах болно.