Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 193 дугаар тогтоолын дагуу төрийн болон орон нутгийн өмчит байгууллагын газар эзэмших, ашиглах эрхийг үнэлэх, санхүүгийн тайланд бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгийг дахин үнэлэх ажил үргэлжилж байна.
Ажлын хэсэг Гадаад харилцааны яамтай хамтран Орос, Хятад, Энэтхэг, Болгар, Герман, Австри, Швейцарь, Америк, Бельги, Франц, Чех, Англи, Кыргиз зэрэг улсад суугаа элчин сайдын яамны газар, үл хөдлөх хөрөнгийг дахин үнэлгээ хийх бэлтгэл ажлыг хангаад байна. Мөн ажлын хэсэг Турк, Египет, Казакстан улсад суугаа элчин сайдын яамдад ажиллана.
Орон нутаг дахь газар, үл хөдлөх хөрөнгийг дахин үнэлэх ажлын бэлтгэлийг 3 дугаар улиралд хийнэ. Төрийн өмчийн үл хөдлөх хөрөнгө, газрыг дахин үнэлэх ажлыг энэ онд дуусгана.