Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Олон улсын ахмадын баярыг тохиолдуулан ахмадуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.
Хүндэтгэлийн үйл ажиллагаанд Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осор оролцож ахмад буурлууддаа өнгөрсөн хугацаанд тус газрын баримталсан бодлого, хийж гүйцэтгэсэн ажлын ололт амжилт, цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажлынхаа талаар танилцуулж, баярын мэнд хүргэн ажиллаж байсан байгууллага, хийж бүтээсэн ажлаараа бахархан, залуустаа үргэлж үлгэр дууриал болж, эрүүл энх, урт удаан насалж,олон баярыг хамт тэмдэглэхийг хүсэн ерөөлөө.