Өнөөдөр анагаах ухааны доктор Барри Керзен Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын албан хаагчдад “Тархи ба бясалгал” сэдвээр лекц уншлаа. Тус лекцээр хүн бүрт тохиолддог стресс, депрессээс хэрхэн өөрийгөө хамгаалах, стресс, депрессийг хэрхэн тайлах, бясалгал хийхийн ач тус зэрэг олон сонирхолтой сэдвээр лекц уншиж, асуултад хариуллаа.

Анагаах ухааны доктор Барри Керзин нь хүний их эмч, багш, физикч мэргэжилтэй, буддын шашинт Америйн нэгдсэн улсын иргэн. Тэрээр 1988 оноос хойш Энэтхэг улсын Дарамсала хотод амьдарч нутгийн иргэдэд үнэ төлбөргүй эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлдэг. Мөн олон улсаар аялж, буддын гүн ухаанд суралцаж, буддын гүн ухааныг анагаах ухаантай хослуулсан сургалт мөн бясалгал, энэрэл нигүүлслийн ач тусын тухай сургалт явуулж, бясалгал нь хүний тархины үйл ажиллагаанд хэрхэн нөлөөлж байгаа тухай судалгааны ажил хийдэг.  

Барри Керзин нь Вашингтоны Такомагийн их сургуулийн профессор, Төвдийн судалгааны төв институтын хүндэт профессор, Хонг Конгийн их сургуулийн хүндэт профессор (HKU), Вашингтоны Их Сургуулийн анагаах ухааны дэд профессор.

Тэрээр Оюун ухаан ба Амьдрал Институтын судлаач гишүүн, Германы судалгааны институтын холбоонд энэрэн нигүүлсэхүйн талаар зөвлөгөө өгдөг байна. Altruism анагаах ухааны институтын үүсгэн байгуулагч, Япон улс дахь Хүний үнэ цэнэ институтын үүсгэн байгуулагч бөгөөд ерөнхийлөгч нь юм.