Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл 2020 оны 8 дугаар сарын 26-ны өдөр Монголын Эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Х.Буянжаргал тэргүүтэй Үйлвэрчний эвлэлийн төлөөллийг хүлээн авч уулзав. Энэхүү уулзалтаар Эрчим хүч, геологи, уул уурхайн салбарт ажиллаж буй 38 мянга орчим ажиллагсдын эрх ашиг, тэр тусмаа энэхүү салбарт үйл ажиллагаа явуулж байгаа Төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн хөдөлмөрийн хамт олны эрх ашгийг хэрхэн хангаж ажиллах талаар санал солилцов.
Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл цаашид Эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбоотой салбарын Төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн хүрээнд ажиллагсдын эрх ашгийг хангах, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг хэвшүүлэх, нийгмийн хамгаалалын зохистой бодлого хэрэгжүүлэх асуудлаар хамтарч ажиллахаа илэрхийлэв.