2013 оны 08 дугаар сарын 05-13-ны хооронд БНСУ-ын Даежан хотод болсон олон улсын худалдан авах ажиллагааны сургалтанд Шадар сайдын ахлах зөвлөх Н.Батсуурь, ХААГ-ын дарга Д.Энхжаргал болон мэргэжилтнүүд, Сангийн яамны хууль, худалдан авах ажиллагааны бодлогын газрын мэргэжилтнүүд болон орон нутгийн худалдан авах ажиллагааны нэгжийн дарга нар хамрагдлаа.
Энэхүү сургалт нь анх удаа олон улсын хэмжээнд өргөн цар хүрээтэй зохион байгуулагдаж байгаа гэдгээрээ онцлог бөгөөд сургалтыг Солонгосын Худалдан авах ажиллагааны хэлтсийн дарга нар болон доктор профессор хүмүүс хичээл орсон юм. БНСУ-ын худалдан авах ажиллагааны KONEPS буюу Korea Online E-Procurement System нь өнөөдөр 100% цахимаар үйл ажиллагаагаа явуулж, хүссэн хүн бүр хаанаас ч сонирхсон тендертээ оролцож, төлбөр болон гэрээг цахимаар хийж байгаа нь төсвийг үр ашигтай зарцуулах, ногоон байгууламжийг дэмжих, ил тод нээлттэй, шударга ажиллах, цаг хугацааг хэмнэж байгаа ил тодоо жишээ болж байна.
Солонгос улс нь 2000 оноос цахим худалдан авах ажиллагааг эхлүүлж, 2001 онд цахим төлбөр, 2006 онд цахим дэлгүүр, 2008 онд мобайл тендерийн үйлчилгээг нэвтрүүлэн 2013 онд нэгдсэн KONEPS систем нь батлагдсан байна.
Мөн Солонгос улсын ХААГ-ын дарга Минг Хёнг Жүн өөрийн худалдан авах ажиллагаа болон манай орны худалдан авах ажиллагааны талаар сонирхолтой асуулт хариулт өрнүүлэн, цаашид авч хэрэгжүүлж болох олон сэдвүүдийг хөндөн ярилцлаа.
Тухайн сургалтаар маш их туршлага судалж, олон зүйл шинээр мэдэж, хэрэгжүүлж болох шинэ санаануудыг өвөртлөн эх орондоо ирсэн юм. Солонгос улс нь “Ногоон хөгжил” бодлогыг хэрэгжүүлж, тендерт оролцогч нь эрчим хүч хэмнэсэн, ногоон байгууламжийг дэмжсэн материал ирүүлбэл тухайн оролцогчид хөнгөлөлт үзүүлдэг гэх мэт маш их хэрэгжүүлж болох санаанууд байлаа.