2013 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Худалдан авах ажиллагааны газар болон Монголын Ажил Олгогч Эздийн Нэгдсэн Холбооны холбогдох албаны төлөөллүүд хамтран ажиллах талаар санал солилцов.
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Худалдан авах ажиллагааны мэргэжлийн байгууллага нь цаашид Монголын Ажил Олгогч Эздийн Нэгдсэн Холбоотой хамтран аж ахуйн нэгжүүдэд тендерт хэрхэн амжилттай оролцох, тендерийн санал бэлтгэхдээ нэн тэргүүнд анхаарах шаардлагатай кэйсүүдэд суурилсан тогтмол сургалтыг хамтран зохион байгуулж байхаар санамж бичигт гарын үсэг зурахаар боллоо.