Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Худалдан авах ажиллагааны газар, Нийслэлийн Засаг даргын дэргэдэх-Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар болон дүүргийн Худалдан авах ажиллагааны албад хамтран төрийн худалдан авах ажиллагааг иргэд, олон нийтэд ил тод сурталчилан таниулах зорилгоор 2013 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар бараа, ажил, үйлчилгээний тендерт шалгарсан аж ахуйн нэгжүүдийн ажлын гүйцэтгэлийг тайлагнах“Ил тод худалдан авалт” нээлттэй өдөрлөгийг 2014 оны 06 дугаарын сарын 06-ны өдөр Чингисийн талбайд зохион байгууллаа.

Нээлттэй өдөрлөгт улсын төсвийн болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ нийлүүлсэн 100 гаруй аж ахуйн нэгж, иргэдийн бүлгүүд, худалдан авах ажиллагааны суурь мэдлэг олгох сургалт зохион байгуулдаг "Худалдан авах ажиллагааны хөгжлийн төв", "Худалдан авах ажиллагааны сургалт, зөвлөгөө өгөх төв", "Монголын төсвийн мэргэжилтнүүдийн холбоо", МУИС-ын Бизнесийн сургуулийн дэргэдэх “Бизнес төв” зэрэг ТББ, Мэргэжлийн хяналтын газар, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар зэрэг байгууллагууд оролцож өөрсдийн гүйцэтгэсэн ажлын тайланг танилцуулахын зэрэгцээ, аж ахуйн нэгжүүд өөрслийн үйлдвэрлэсэн болон импортоор оруулж ирдэг бараа бүтээгдэхүүн, техник хэрэгслээ дэлгэн үзүүлсэн.

Түүнчлэл дүүргийн иргэдийн бүлэг өөрсдийн барьсан далан, сайжруулсан авто болон явган зам, эко цэцэрлэг, хүлэмж зэрэг ажлаа танилцуулахын зэрэгцээ, бүлэг хоорондоо туршлагаа солилцож, өөрсдийн амьдарч буй орчноо хэрхэн сайжруулсан талаар мэдээлэл, танилцуулга хийсэн.

Өдөрлөгийн үеэр төв талбайд Худалдан авах ажиллагааны газрын нэг цэгийн үйлчилгээ ажиллаж нийт 250 гаруй иргэнд үйлчилж, хууль болон цахим худалдан авалтын талаар зөвлөгөө, 4 аж ахуйн нэгжид цахим худалдан авалтын PKI нууцлалын код олгожээ.

Худалдан авах ажиллагааны суурь мэдлэг олгох сургалт зохион байгуулдаг Төрийн бус байгууллагууд өдөрлөгийн үеэр сургалтандаа 50 хувийн хөнгөлттэй үзүүлж 90 иргэдийн бүртгэсэн.

 Сургалт, сурталчилгаа, олон нийттэй харилцах хэлтэс

 Холбоотой мэдээ:

http://news.zindaa.mn/1jc1

https://www.youtube.com/watch?v=gJzU4AbatWg&feature=youtu.be