“Ажлын цаг ажиглалтыг сайжруулах тухай” газрын даргын 2014 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн Б/40 дугаар тушаал гарч, хариуцлага, сахилгыг өндөржүүлэх арга хэмжээ авав. Уг авсан арга хэмжээ нь 2013 онд зохион байгуулагдсан “Ард түмэн Та – Хаан” Үндэсний форумаас 2014 оныг “Сахилга, хариуцлага”-ын жил болгон зарласан уриалга, Монгол Улсын Шадар сайдын 2014 оны 02 дугаар сарын 27-ны өдөр тус газарт ажиллахдаа нийт албан хаагчдад хандаж, хариуцлага, сахилга, бат дэг журам, манлайллыг өндөржүүлэх талаар өгсөн үүрэг даалгаврыг хэрэгжүүлэхэд чиглэв. Тушаалыг хэрэгжүүлэх хүрээнд “Албан хаагчдын ажлын цагийн бүртгэл, хяналтыг сайжруулах сарын ажил” зохион байгуулж ажилласнаар энэ талаарх зөрчил, дутагдал эрс багасав.

ЗАХИРГАА, УДИРДЛАГЫН ХЭЛТЭC