Төрийн байгууллагуудын 2013 оны авлигын эсрэг зохион байгуулсан үйл ажиллагааны үнэлгээгээр Худалдан авах ажиллагааны газар үнэлгээнд хамрагдсан 50 байгууллагаас 69,5 оноогоор үнэлэгдэж, 5 дугаар байранд (1-р байр эзэлсэн байгууллага 74,5 оноо авсан) шалгарсан амжилт гаргав. Авлигатай тэмцэх газраас сонгон шалгаруулсан “Шинжээчдийн баг” тусгай аргачлалын дагуу төрийн байгууллагуудын авлигын эсрэг үйл ажиллагааны үнэлгээг хийсэн бөгөөд үнэлгээний дүн, үр дүнгийн мэдээллийг өнгөрсөн оны 12 дугаар сард олон нийтэд зарласан юм. Энэхүү амжилт нь тус байгууллага байгууллагдсанаас хойш нэг жил гаруй хугацаанд төлөвшсөн төрийн байгууллага байхаар чармайн ажиллаж байгаагийн нэг илрэл юм.
ЗАХИРГАА, УДИРДЛАГЫН ХЭЛТЭC