Монгол улсын хэмжээнд 2014 онд 1,1 их наяд төгрөгийн төсөвт өртөгтэй 259 төсөл, арга хэмжээний худалдан авалт зохион байгуулахаас Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Худалдан авах ажиллагааны газар 141 төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг зохион байгуулна. Өнөөдрийн байдлаар 47 төсөл арга хэмжээний тендер шалгаруулалтыг зарласан, 62 төсөл арга хэмжээний тендерийн үнэлгээний хороо байгуулан ажиллаж байна. Нэгдсэн дүнгээр ажлын гүйцэтгэл 45 орчим хувьтай байна.
Засгийн газраас энэ оны тендер шалгаруулалт зохион байгуулах ажиллагааг 2014 оны 04 дүгээр сарын 01 гэхэд бүрэн дуусгах гэсэн чиглэл, даалгавар өгсөн боловчзарим нэг яам, агентлагуудтай холбоотой хэд хэдэн асуудал ажлыг уяж удаашруулж байгааг анхаармаар байна.
Зураг төсөв, ажлын даалгавар, техникийн тодорхойлолт бэлэн болоогүй ажлуудыг улсын төсөвт тусгасан, эсвэл батлагдсан өртөг нь ажлын даалгавраас зөрсөн, төсвийн задаргаа олон дахин өөрчлөгдсөн гэх мэт түгээмэл дутагдал их гарч, үүнийг цэгцэлж шийдэхэд багагүй хугацаа алдаж байгаа бөгөөд энэ талаар ирэх 7 хоногийн баасан гарагт болох “Хариуцлага, хяналт, хэрэгжилт” цахим хурлаар яам, агентлагийн удирдлагуудад тусгайлан сануулахаа ЗГХЭГ-ын дэд дарга Ч.Сайнбилэг мэдэгдлээ.
Тендерт оролцогч аж ахуйн нэгжүүдийн тухайд, цаг тулгаж материалаа илгээх, ялангуяа орон нутагт интернэтийн хурдаа тооцоолж үзээгүйгээс тендер хүлээн авах хугацаа хаахаас өмнө материалаа ирүүлж амжихгүй хасагдах тохиолдол гарч байгааг аж, ахуйн нэгжүүд анхааралдаа авах хэрэгтэй байна.
Төрийн байгууллагуудын урсгал зардлын шинжтэй бараа бүтээгдэхүүний худалдан авалтыг ил тод болгох зорилгоор Худалдан авах ажиллагаанй газраас “цахим дэлгүүр”-ийг 2014 оны 04 дүгээр сарын 01-нээс ажиллуулахаар бэлтгэл ажил хийгдэж байна.эхний ээлжилнд Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээний 6 агентлагийн бичгийн цаасны худалдан авалтыг цахим дэлгүүрээр явуулна. Цаашлаад шатахуун, ус, дугтуй, хавтас гэх мэт төрийн байгууллагуудын өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнээр худалдан авалтыг цахим дэлгүүрээр хийх болно.
Сургалт, сурталчилгаа, олон нийттэй харилцах хэлтэс