Монгол Улс 1991 онд Азийн хөгжлийн банкны гишүүн орноорнэгдсэн бөгөөд нийт 774.7 сая ам.долларын 44 удаагийн зээл авч байсан бөгөөд зээлийн зорилт нь Засгийн газрын хөгжлийн томоохон стратегийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, хувийн хэвшилд түшиглэсэн хөгжлийг хурдасгах, орон нутаг хот хоорондын хөгжлийн ялгааг бууруулахад чиглэсэн үйл ажиллагаа явуулж ирсэн.
Өнөөдрийн байдлаар нийт 89.16сая ам.доллартай тэнцэх 159 техникийн буцалтгүй туслалцааг Азийн хөгжлийн банкнаас Монгол Улсад хэрэгжүүлээд байгаа аж.
Монгол улс Азийн хөгжлийн банктай 2012-2016 онд хэрэгжүүлэхээр баталсан төслүүдэд зам тээвэр, эрчим хүч, ус хангамж, дэд бүтцийг сайжруулах төслүүд батлагдсан бөгөөд төсөл, арга хэмжээг Худалдан авах ажиллагааны мэргэжлийн байгууллагаар гардан зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.
Тус төслийн хүрээнд Азийн хөгжлийн банкны жишиг бичиг баримтын дагуу бараа, ажил, зөвлөх үйлчилгээний худалдан авах ажиллагааг хэрхэн зохион байгуулах талаар мэдлэг олгох сургалтыг 2013.11.11-15-ны өдрийн хооронд зохион байгуулж, Худалдан авах ажиллагааны мэргэжлийн байгууллага, Нийслэл, Дүүргийн худалдан авах ажиллагааны нэгж, албаны нийт 40 мэргэжилтэнийг хамруулж, сертификат олгов.