УИХ-ын гишүүн Ж.Батзандан 2014 оны 1-р сарын 8-ны өдөр Худалдан авах ажиллагааны газрын удирдлага, мэргэжилтэнүүдтэй уулзаж, үйл ажиллагаатай танилцлаа.

Уулзалтын үеэр 2013 онд ХААГ-ынзохион байгуулсан төсөл арга хэмжээ, түүний үр дүн болон худалдан авах ажиллагааны мэргэжлийн байгууллага байгуулагдсанаар бий болсон давуу талууд, цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа ажлын төлөвлөгөөтэй танилцав.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан нь Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл санаачлан боловсруулсан бөгөөд Өргөдөл, гомдлын байнгын хорооны гишүүн.

Худалдан авах ажиллагааны газар ирж, ажил байдалтай танилцаж байгаа нь тус хороонд ирсэн тендер шалгаруулалттай холбоотой гомдол, өргөдөл мөн нэр дэвшсэн дүүргийн тендер шалгаруулалтын үр дүнтэй танилцахаар иржээ.

Гишүүнд ирсэн өргөдөл, гомдол нь Худалдан авах ажиллагааны газраас зохион байгуулаагүй төсөл, арга хэмжээнүүд байсан ба иргэд худалдан авах ажиллагааг зохион байгуулдаг мэргэжлийн байгууллага байгуулагдсанаар бүх тендер шалгаруулалтыг зохион байгуулдаг гэсэн ташаа ойлголттой байдаг байна. Засгийн газраас баталсан төсөл арга хэмжээ нь Яамдууд, Худалдан авах ажиллагааны газар, Нийслэл, Орон нутаг болон Дүүргийн худалдан авах ажиллагааны албанд хувиарлагддаг гэдийг ойлгох хэрэгтэй байгаа гэдгийг онцоллоо.

 

Худалдан авах ажиллагааны газар нь 2013 онд 331 төсөл, арга хэмжээ буюу нийт 800 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй ажлыг 94 хувийн гүйцэтгэлтэйгээр зохион байгуулсан. Үүнээс 2 нь зохион байгуулах боломжгүй, 8-ыг тухайн Яамдууд нь хойшлуулсан.

Худалдан авах ажиллагааны газрын зохион байгуулсан эдгээр 331 төсөл, арга хэмжээ нь 2013 онд Монгол улсын хэмжээнд зохион байгуулсан төсөл, арга хэмжээний 10 хувьтай тэнцэж байна. 2014 оны хувьд төрийн худалдан авалтын 70-80 хувь яамдуудад төвлөрч байгаа бол Худалдан авах ажиллагааны газар үлдсэн төсөл, арга хэмжээг зохион байгуулна.