Засгийн газрын худалдан авах ажиллагааны ил тод байдлыг хангахтай холбогдуулан Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Худалдан авах ажиллагааны газрын 2014 онд хэрэгжүүлэх төсөл арга хэмжээг зохион байгуулах Үнэлгээний хороонд Мэргэжлийн холбоод, Төрийн бус байгууллагуудаас орж ажиллуулах боломжтой эрх бүхий хүмүүсийн судалгааг 2014 оны 01 дүгээр сарын 15-ны дотор тус газарт холбогдох материалын хамт ирүүлнэ үү. Үүнд:
- Тухайн холбоо, байгууллагын албан бичиг
- Мэргэжлийн холбоод, Төрийн бус байгууллагын гэрчилгээний баталгаажуулсан хуулбар
- Худалдан авах ажиллагааны мэргэшүүлэх А3 гэрчилгээний хуулбар
- Давхар ажил эрхлэлтийн судалгаа
- Анкет
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг
ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ГАЗАР