Худалдан авах ажиллагааны газар 2014 оны эхний хагас жилд багтаан цахим дэлгүүр ажиллуулж эхлүүлэхтэй холбогдуулан БНСУ-ын Самсунг СДС компанийн төслийн баг нэг сарын хугацаатай Худалдан авах ажиллагааны газарт ажиллаж байна. Төслийн багийнхан 2014 оны 1 дүгээр сарын 04-ний өдөр Солонгос улсын цахим дэлгүүрийн түүх, туршлага, хууль эрх зүйн орчин, цахим дэлгүүрийн үйл явцын талаар Худалдан авах ажиллагааны газрын удирдлага, ажилтнуудад мэдээлэл хийлээ.
Цахим дэлгүүр бий болсноор бараа бүтээгдэхүүн нийлүүлэгч, импортлогч болон дотоодын үйлдвэрлэгчид тухайн бараа бүтээгдэхүүнээ цахим дэлгүүрээр дамжуулан худалдан авагч, захиалагч байгууллагад шууд худалдан авалтыг хийдгээрээ цаг хугацаа, төсөв хөрөнгө хэмнэсэн онцлог давуу талтай юм.
БНСУ цахим дэлгүүр ажиллуулж эхэлснээр 1 жилийн хугацаанд
8 тэрбум ам.долларыг төрийн урсгал зардлаас хэмнэжээ