Эрхэм зорилго
Төрийн өмчийн бодлого боловсруулах, хэрэгжүүлэх удирдлагыг сайжруулах, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдэд сайн засаглалыг хөгжүүлэх замаар өмчийн үр өгөөжийг нэмэгдүүлэхэд оршино.
Зорилт
-
Төрийн өмчийн талаар хууль тогтоомж, бодлого, чиглэл, баримт бичгийн төсөл боловсруулах, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжийн засаглалыг сайжруулах удирдлага, зохицуулалтаар хангах,
-
Төрийн өмчийн эзэмших, ашиглах, хамгаалахтай холбоотой бүртгэл, тооллого явуулах, төрийн өмчийн бүрэн бүтэн байдал, төрийн болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн санхүүгийн байдалд хяналт тавих,
-
Захиргааны болон хүний нөөцийн удирдлагын манлайллыг хангах, хууль, эрх зүйн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх, мэдээлэл, технологийн хөгжлийг хангах,