Монгол Улсын Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлагууд, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Худалдан авах ажиллагааны газар, Нийслэлийн Засаг даргын дэргэдэх-Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар, Дүүргийн худалдан авах ажиллагааны албадтай хамтран Засгийн газрын худалдан авах ажиллагааг иргэд, олон нийтэд ил тод сурталчилан таниулах нээлттэй өдөрлөгийг 2014 оны 09 дугаар сарын 06-ны өдөр Чингисийн талбайдзохион байгуулна.
ХААГ нь өдөрлөгийн үеэр худалдан авах ажиллагаанд төрөөс хэрэгжүүлж буй бодлого, мэргэжлийн байгууллагуудын зүгээс нэвтрүүлж буй дэвшилтэт алхмуудыг иргэд, олон нийтэд тайлагнах юм.
Мөн энэ үеэр тендерт оролцогч аж ахуйн нэгжүүдэд зориулсан Засгийн газрын худалдан авах ажиллагааны 2 өдрийн үнэ төлбөргүй сургалтанд бүртгэхээс гадна, иргэд байгууллага хууль зүйн зөвлөгөө, мэдээ мэдээлэл авах зэрэг олон боломжууд нэгэн зэрэг бий болох юм.
Холбоо барих: Сургалт сурталчилгаа, олон нийттэй харилцах хэлтэс 70139970