Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Худалдан авах ажиллагааны газар, Дорнод аймгийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газар, аймгийн Худалдан авах ажиллагааны алба хамтран 2014 оны 09 дүгээр сарын 24-26-ны өдрүүдэд Говьсүмбэр, Дорнод, Дорноговь, Сүхбаатар, Хэнтий аймаг, Багануур, Багахангай, Налайх дүүргийн Худалдан авах ажиллагааны албадын 40 гаруй албан хаагчдыг хамруулсан туршлага солилцох уулзалтыг Дорнод аймгийн Чойбалсан хотод амжилттай зохион байгуулсан.
Энэхүү уулзалтын хүрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Худалдан авах ажиллагааны газраас салбарын 40 гаруй албан хаагчдад “Цахим худалдан авах ажиллагаа зохион байгуулахад тулгамдаж буй асуудал, түүнийг шийдвэрлэх арга зам” сэдэвт сургалт, аймгуудын Худалдан авах ажиллагааны албад орон нутагт хэрэгжүүлж буй тэргүүн туршлага, худалдан авах ажиллагааг зохион байгуулахад тулгамдаж буй асуудал, түүнийг шийдвэрлэх арга замын талаар туршлага солилцон спортын нөхөрсөг арга хэмжээ зохион байгууллаа.