Шинэчлэлийн Засгийн газраас тендерийн будлиан, авлига, хээл хахуулийг халах, төрийн худалдан авах ажиллагааг ил тод, хэмнэлттэй, үр ашигтай зохион байгуулах зорилгоор 2012 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 06 дугаар тогтоолоор Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Худалдан авах ажиллагааны газрыг байгуулсан.
Худалдан авах ажиллагааны газар нь үйл ажиллагаагаа 2014 оны 10 дугаар сарын 06-ны өдөр эхлэсэн бөгөөд өнгөрсөн 2 жилийн хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлын тайлан, явцаа Засгийн газрын “Бүтээн байгуулалтын цаг”-аар орж танилцууллаа.
Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгагдсаны дагуу Худалдан авах ажиллагааны газраас 2013 онд зохион байгуулсан нийт төсөл арга хэмжээний 22 хувийг цахим хэлбэрээр зохион байгуулсан бол 2014 онд нийт зохион байгуулах төсөл арга хэмжээг 100 хувь цахим хэлбэрээр зохион байгуулж байна.