Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагаанд оролцож буй оюуны өмчийн эрхийн патенттай компаниудын эрхийг хамгаалах, оюуны өмчийн эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, үндэсний үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор цаашид авах бодлого, арга хэмжээг тодорхойлох, төрийн байгууллага хоорондын ажлын уялдааг сайжруулах зорилгоор 2014 оны 05 дугаар сарын 14, 2014 оны 10 дугаар сарын 29-ний өдрүүдэд Шадар сайдын ажлын алба, Оюуны өмчийн газар, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, Худалдан авах ажиллагааны газрын хамтарсан уулзалтыг Худалдан авах ажиллагааны газарт зохион байгуулж худалдан авах ажиллагааг зохион байгуулахдаа оюуны өмчийн эрхийг хамгаалах шаардлагаар гэрээ шууд байгуулах тохиолдолд гэрээг хэрхэн байгуулах талаарх аргачлалыг хамтран боловсрууллаа.