Засгийн газрын хэрэгжүүлэгч Агентлаг Худалдан авах ажиллагааны газар, Дархан-Уул аймгийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газар, Худалдан авах ажиллагааны алба хамтран 2014 оны 10 дугаар сарын 15-17-ны өдрүүдэд Архангай, Баянхонгор, Булган, Дундговь, Орхон, Өвөрхангай, Өмнөговь, Сэлэнгэ, Төв, Хөвсгөл аймаг, Баянгол, Сонгинохайрхан, Чингэлтэй дүүргийн Худалдан авах ажиллагааны албадын 70 гаруй албан хаагчид оролцсон зөвлөлдөх уулзалт Дархан хотод амжилттай зохион байгуулагдлаа.
Энэхүү уулзалтын хүрээнд дараах арга хэмжээнүүдийг зохион байгууллаа.
Засгийн газрын хэрэгжүүлэгч Агентлаг Худалдан авах ажиллагааны газраас
- Салбарын албан хаагчдад “Цахим худалдан авах ажиллагаа зохион байгуулахад тулгамдаж буй асуудал, түүнийг шийдвэрлэх арга зам” сэдэвт сургалт,
- Дархан-Уул аймгийн сумдын төрийн захиргааны байгууллагын 60 гаруй албан хаагчдад “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах суурь мэдлэг олгох” сургалтыг үнэ төлбөргүйгээр,
- Дархан-Уул аймгийн 20 гаруй аж ахуйн нэгж байгууллагад “Цахим худалдан авах ажиллагаанд амжилттай оролцох” сэдэвт сургалтыг үнэ төлбөргүйгээр,
Аймгуудын Худалдан авах ажиллагааны албад орон нутагт хэрэгжүүлж буй тэргүүн туршлага, худалдан авах ажиллагааг зохион байгуулахад тулгамдаж буй асуудал, түүнийг шийдвэрлэх арга замын талаар туршлага солилцон спортын нөхөрсөг арга хэмжээ,
Салбарын албан хаагчид орон нутагт худалдан авах ажиллагааг зохион байгуулахад тулгамдаж буй асуудлын талаар хэлэлцүүлэг өрнүүллээ.