Сангийн сайдын 2013 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 213 дугаар тушаалаар Ерөнхий гэрээ байгуулах журам батлагдсан бөгөөд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Худалдан авах ажиллагааны газар нь уг журамд тусгагдсан чиг үүргийн дагуу Ерөнхий гэрээ байгуулах, “Цахим дэлгүүр” ажиллуулах зэрэг олон ажлуудыг хийхээр төлөвлөн ажиллаж байна. Ерөнхий гэрээгээр 2015 онд эхний ээлжинд төсвийн байгууллагуудын бичгийн цаас, шатахуун, принтерийн хор, комьпютер гэсэн 4 төрлийн бүтээгдэхүүн худалдан авах бөгөөд шаардлагатай судалгааны ажил хийгдэж байна. Судалгааны ажлыг гүйцэтгэхэд шаардлагатай санхүүжилтэнд Европын сэргээн босголт хөгжлийн банкнаас дэмжлэг үзүүлж байгаа билээ.
Уг судалгааг хийх зөвлөх үйлчилгээний компанийн сонгон шалгаруулалтыг Худалдан авах ажиллагааны газар болон Гүрж улсын Өрсөлдөөн, худалдан авах ажиллагааны газар, Европын сэргээн босголт хөгжлийн банкууд хамтран зохион байгуулж байна.
Ерөнхий гэрээгээр худалдан авсан бүтээгдэхүүнийг “Ерөнхий гэрээ байгуулах журам”-д заасны дагуу “цахим дэлгүүр”-т байршуулна. Ерөнхий гэрээгээр худалдан авах ажиллагааг амжилттай зохион байгуулснаар цаг хугацаа хэмнэх, ил тод байдал хангагдах, төсвийн хэмнэлтийг бий болгох олон давуу талуудтай юм.
Бараа, худалдан авах ажиллагааны хэлтэс