Засгийн газрын “11-11” төвөөс ирсэн санал, хүсэлт

Засгийн газрын ”11-11 төв” 2014 онд худалдан авах ажиллагаатай холбогдсон асуудлаар 50 санал гомдол шүүмжлэлийг хүлээн авч 6 саналыг харьяалалын дагуу шилжүүлж, 44 санал, хүсэлт, гомдол, шүүмжлэлд хариу өгч ажилласан.

Иргэдээс ирсэн санал, хүсэлтийг ирүүлсэн сувгаар болон төрлөөр нь ангилж үзвэл -Дуудлага-31, Вэб сайт-6, Твиттер-1, Мессеж-3, Биечлэн-4, Фейсбүүк-3, Мобайл-1, Имейл-1 удаа хандаж санал хүсэлтээ ирүүлсэн байна. Үүнээс санал-30, гомдол-16, шүүмжлэл-3, өргөдөл-1 ирүүлсэн бөгөөд  тухай бүр зохих хариуг өгч хамтран ажиллав.

Байгууллагад бичгээр ирүүлсэн өргөдөл, гомдлын мэдээ

      Оны эхнээс 11 дүгээр сарын эхний хагасыг хүртэл хугацаанд байгууллагын ажилчид болон иргэдээс нийт 38 өргөдлийг бичгээр хүлээн авч, хуулийн  хугацаанд нь 34 өргөдлийг шийдвэрлэж хариу өгч ажилласан бөгөөд Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэгт заасан “ ...Шууд шийдвэрлэх боломжгүй бөгөөд удаан хугацаанд шийдвэрлэгдэх асуудал /санхүүгийн болон орон сууцны асуудал/-аар гаргасан 4 өргөдлийг Хүний нөөцийн мэргэжилтэн тусгай бүртгэлд бүртгэн шийдвэрлэлтэнд хяналт тавьж ажиллаж байна.

Бичгээр гаргасан өргөдлийн агуулгыг тоймлон хүснэгтээр үзүүлбэл:

Үнэлгээний хорооны бүрэлдэхүүнээс чөлөөлөгдөх тухай хүсэлт дийлэнх хувийг эзэлж, орон сууцны хөнгөлттэй зээлд хамрагдах болон санхүүгийн дэмжлэг хүсэх тухай  хүсэлт  тодорхой хувийг эзэлж байна.

Ирсэн өргөдөл, гомдлын агуулга, бүтцийн судалгаа

Д/д

Агуулга

Бичгээр

Цахим

Нийт

Нийт өргөдөлтэй харьцуулсан

1.

Орон сууцны хөнгөлттэй зээлд хамрагдах

8

-

8

21.5%

2.

Cанхүүгийн дэмжлэг хүсэх тухай

4

-

4

10,5%

3.

Үнэлгээний хорооны бүрэлдэхүүнээс чөлөөлүүлэх тухай хүсэлт

12

-

12

32%

4.

Ажлаас  чөлөөлөгдөх тухай хүсэлт

2

-

2

5.2%

5.

Худалдан авах үйл ажиллагаатай холбогдолтой асуудлаар

3

-

3

7.8%

6.

Бусад асуудлаар

9

-

9

23.6 %

7.

Нийт

32

-

32

100 %

 Иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдол болон Засгийн газрын 11-11 төвөөс худалдан авах ажиллагаатай холбогдолтой асуудлаар ирүүлсэн санал, гомдол, шүүмжлэлийн шийдвэрлэлтийн мэдээг 14 хоног тутам тогтмол Шадар сайдын шуурхайд мэдээлж ажилладаг бөгөөд оны эхнээс 22 удаа өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн байдлыг танилцуулж ажилласан байна.