Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 408 дугаар тогтоолоор батлагдсан “Худалдан авах ажиллагааны мэргэжлийн байгууллагын 2014 онд хэрэгжүүлэх төсөл арга хэмжээний жагсаалт”-нд тусгагдсан болон яамдуудаас эрх шилжүүлэн ирүүлсэн нийт 146 төсөл арга хэмжээнээс 2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн байдлаар 126 буюу 86.3 хувийнх нь худалдан авах ажиллагааг зохион байгуулж нийт 272 багц ажлын 228 багц буюу 83.8 хувьд нь гүйцэтгэгч сонгон шалгаруулж гэрээ байгуулаад байна.
Энэхүү 228 багц ажилд 254,7 тэрбум төсөвлөсөн бөгөөд 234,6 тэрбум төгрөгөөр гэрээ байгуулж төсвийн хэмнэлт нь 20 орчим тэрбум төгрөг болж байна.
Гэрээ байгуулсан ажлуудыг яамдаар харьцуулж үзвэл:
Захиалагчдын нэрс |
Гэрээний байгуулсан |
Төсөвт өртөг |
Байгуулсан гэрээний үнийн дүн |
Төсвийн хэмнэлт |
|
1 |
ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМ |
21 |
5 461,48 |
5 054,32 |
407,16 |
2 |
ХӨДӨЛМӨРИЙН ЯАМ |
9 |
13 455,00 |
12 845,94 |
609,06 |
3 |
БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЯАМ |
28 |
66 352,21 |
59 730,73 |
6 621,48 |
4 |
ЗАМ, ТЭЭВРИЙН ЯАМ |
28 |
20 334,35 |
17 947,77 |
2 386,58 |
5 |
БАЙГАЛЬ, ОРЧИН НОГООН ХӨГЖЛИЙН ЯАМ |
17 |
6 014,17 |
4 825,14 |
1 189,03 |
6 |
ЭРЧИМ ХҮЧНИЙ ЯАМ |
41 |
49 619,20 |
46 986,43 |
2 632,77 |
7 |
ҮЙЛДВЭР, ХӨДӨӨ АЖ АХУЙН ЯАМ |
15 |
7 486,78 |
7 247,09 |
239,69 |
8 |
ХУУЛЬ ЗҮЙН ЯАМ |
5 |
2 705,00 |
2 655,68 |
49,32 |
9 |
СОЁЛ, СПОРТ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЯАМ |
2 |
18 933,90 |
18 746,63 |
187,27 |
10 |
БОЛОВСРОЛ ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМ |
13 |
16 645,10 |
15 411,41 |
1 233,69 |
11 |
УУЛ УУРХАЙН ЯАМ |
21 |
22 295,69 |
21 708,95 |
586,74 |
12 |
МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИ ШУУДАН ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ГАЗАР |
12 |
15 080,00 |
11 461,52 |
3 618,48 |
13 |
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР |
2 |
3 700,00 |
3 582,87 |
117,13 |
14 |
МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ЕРӨНХИЙ ГАЗАР |
2 |
1 095,00 |
1 076,08 |
18,92 |
15 |
СТАНДАРТЧИЛАЛ, ХЭМЖИЛЗҮЙН ГАЗАР |
1 |
588,90 |
569,77 |
19,13 |
16 |
ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ГАЗАР |
1 |
1 500,00 |
1 484,00 |
16,00 |
17 |
ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗАР |
3 |
1 449,48 |
1 406,20 |
43,28 |
18 |
ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР |
7 |
2 000,00 |
1 956,34 |
43,66 |
|
ДҮН: |
228 |
254 716 |
234 697 |
20 019,39 |
Худалдан авах ажиллагааны газраас 2014 онд давхардсан тоогоор зохион байгуулсан нийт 476 тендер шалгаруулалттай холбогдуулан Авлигатай тэмцэх газарт-2, Захиргааны хэргийн шүүхэд-3, Сангийн яаманд-51, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт-11 буюу нийт 67 гомдол гарсан бөгөөд эдгээрийн 31 буюу 46.2 хувь нь захиалагчийн шийдвэр үндэслэлтэй гэж шийдвэрлэгдсэн байна.
Өөрөөр хэлбэл Худалдан авах ажиллагааны газраас 2014 онд зохион байгуулсан тендер шалгаруулалттай холбогдуулан гарсан нийт гомдлын 46.2 хувь нь үндэслэлгүй байгаа нь ажил удаашруулах, хугацаа алдах ихээхэн хор уршигтай байна.
ХУУЛИЙН ХЭЛТЭС