Монгол Улсын Засгийн газрын 408 дугаар тогтоолоор батлагдсан Худалдан авах ажиллагаагы мэргэжлийн байгууллагын 2014 онд хэрэгжүүлэх төсөл арга хэмжээний жагсаалтаас тус хэлтэс 26 төсөл арга хэмжээний худалдан авах ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөгдсөн.
Бусад яам, агентлагаас 11 төсөл арга хэмжээ эрх шилжиж ирж нийт 37 төсөл арга хэмжээ нь 62 багц төсөл арга хэмжээ болон задарсан.
2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн байдлаар нийт 50 төсөл арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулсан байна
Төлөвлөгөөний хэрэгжилтийн явц /2014 оны 11 сарын 20-ны байдлаар/
.
Холбогдох яам, агентлагаас зураг төсөл, ажлын даалгавар ирээгүй улмаас 9-н төсөл арга хэмжээний сонгон шалгаруулалт зохион байгуулагдаагүй байна.
Нийт 62 ажлын 50 нь буюу 81 % нь тендер дүгнэж гэрээ байгуулагдсан, гэрээ байгуулах мэдэгдэл өгсөн, үнэлгээ хийж байгаа 1 ажил, дахин зарлахаар 2 ажил байна. Ажлын даалгавар, зураг төсөл ирүүлээгүй учраас 4 ажлын худалдан авах ажиллагааг хэрэгжүүлэх, тендерийг зарлах боломжгүй байна. Захиалагчид эрх шилжиж хасагдсан 5-н ажлыг Засгийн газрын тогтоолоор харъяалах яамдад нь буцаах санал хүргүүлсэн.
Шилэн тендер арга хэмжээний хүрээнд цахим хуудаст байрлуулах тендерт оролцогчдод зааварчилгаа өгөх зорилго бүхий зөвлөх үйлчилгээний тендерийн жишиг баримт бичгийг боловсруулсан. Мөн зөвлөх үйлчилгээ худалдан авах ажиллагааны талаар ТБОНӨХБАҮХАТ хуулинд өөрлөлт оруулах саналыг оруулсан.
2014 оны 11 сарын 20-ны байдлаар хэрэгжсэн 50 төсөл арга хэмжээний худалдан авах ажиллагаанаас улсын төсөвт 2,1 тэрбум төгрөгийн хэмнэлт гарган ажиллаад байна.
ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ГАЗАР
ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ХЭЛТЭС