Худалдан авах ажиллагааны газраас тендер шалгаруулалтыг зохион байгуулсан “XXI.1.11. Өвс, тэжээлийн нөөцийг хадгалах агуулах /Аймаг дундын отрын бүс нутаг/”-ын ажлыг Багц 1: Завхан аймгийн Завханмандал сумын Багахайрханы отрын бүсэд амжилттай дуусч ашиглалтад өглөө. Улсын төсвийн хөрөнгөөс 236,6 сая төгрөг зарцуулсан бөгөөд уг ажлын тендер шалгаруулалтад “Дөрвөн Зэт” ХХК болон “Баатар Шүтээн-Уул” ХХК-ийн түншлэл шалгарч, 2014 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 09 дүгээр сарын 30-ны хооронд хийж гүйцэтгэн  гэрээт хугацаандаа хүлээлгэн өглөө.

Мөн “XXI.1.11. Өвс, тэжээлийн нөөцийг хадгалах агуулах /Аймаг дундын отрын бүс нутаг/”-ын ажлыг Багц 2: Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Малахын отрын бүсэд амжилттай дуусч ашиглалтад өглөө. Улсын төсвийн хөрөнгөөс 239 сая төгрөг зарцуулсан бөгөөд уг ажлын тендер шалгаруулалтад “Хүчит чулуут” шалгарч, 2014 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 09 дүгээр сарын 30-ны хооронд хийж гүйцэтгэн  гэрээт хугацаандаа хүлээлгэн өглөө.

  1. Өвсний саравч

2. Тэжээлийн агуулах

3. Барилгын баганыг суурьтай холбосон байдал 

4.Өвсний саравч, тэжээлийн агуулахын хашаа

5.Тэжээлийн агуулах дотор талаас

6.Өвсний саравч, тэжээлийн агуулахын барилга