Худалдан авах ажиллагааны газраас тендер шалгаруулалтыг зохион байгуулсан “XXI.1.11. Өвс, тэжээлийн нөөцийг хадгалах агуулах /Аймаг дундын отрын бүс нутаг/”-ын ажлыг Багц 3: Увс аймгийн Ховд сумын Ачит нуурын отрын бүсэд амжилттай дуусч ашиглалтад өглөө. Улсын төсвийн хөрөнгөөс 245,8 сая төгрөг зарцуулсан бөгөөд уг ажлын тендер шалгаруулалтад “Нью эрхэм” ХХК шалгарч, 2014 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 09 дүгээр сарын 30-ны хооронд хийж гүйцэтгэн  гэрээт хугацаандаа хүлээлгэн өглөө.

Ажил худалдан авах ажиллагааны хэлтэс