Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 408 дугаар тогтоолоор батлагдсан “Худалдан авах ажиллагааны мэргэжлийн байгууллагын 2014 онд хэрэгжүүлэх төсөл арга хэмжээний жагсаалт”-нд тусгагдсан болон яамдуудаас эрх шилжүүлэн ирүүлсэн нийт 146 төсөл арга хэмжээнээс 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн байдлаар 183 буюу 86.7 хувийнх нь худалдан авах ажиллагааг зохион байгуулж нийт 272 багц ажлын 230 багц буюу 85.4 хувьд нь гүйцэтгэгч сонгон шалгаруулж гэрээ байгуулаад байна.

Энэхүү 230 багц ажилд 249,9 тэрбум төсөвлөсөн бөгөөд 229,8 тэрбум төгрөгөөр гэрээ байгуулж төсвийн хэмнэлт нь 20,0 тэрбум төгрөг болж байна.

Худалдан авах ажиллагааны газраас 2014 онд давхардсан тоогоор зохион байгуулсан нийт 476 тендер шалгаруулалттай холбогдуулан АТГ-т 2, захиргааны хэргийн шүүхэд-3, Сангийн яаманд-51, ШӨХТГ-т -11 буюу нийт 67 буюу 14 хувьд нь гомдол гарсан бөгөөд эдгээрийн 31 буюу 46.2 хувь нь захиалагчийн шийдвэр үндэслэлтэй гэж шийдвэрлэгдсэн байна.

Өөрөөр хэлбэл Худалдан авах ажиллагааны газраас 2014 онд зохион байгуулсан тендер шалгаруулалттай холбогдуулан гарсан нийт гомдлын 46.2 хувь нь үндэслэлгүй байгаа нь ажил удаашруулах, хугацаа алдах ихээхэн хор уршигтай байна.

ХУУЛИЙН ХЭЛТЭС