ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ ГЭЖ ЮУ ВЭ
Зөвлөх үйлчилгээ гэж гүйцэтгэгчээс төсөл зохиох, хэрэгжүүлэх, хэрэгжүүлэх, сургалт явуулах, техникийн туслалцаа үзүүлэх, судалгаа шинжилгээ хийх, зураг төсөл боловсруулах, гэрээний хэрэгжилтэнд хяналт тавих тусгай мэдлэг ур чадварын үндсэн дээр үзүүлж байгаа мэргэжлийн үйлчилгээг хэлнэ.
Зөвлөх үйлчилгээг ХУУЛИЙН ЭТГЭЭД, ХУВЬ ХҮН гүйцэтгэж болно.
- Тухайн зөвлөх үйлчилгээ нь олон салбарын мэдлэг, нарийн мэргэжлийн боловсон хүчин шаардагдахаар бол хуулийн этгээдийг сонгоно.
- Тухайн зөвлөх үйлчилгээг шаардлагатай мэргэжил туршлага бүхий хувь хүн илүү сайн гүйцэтгэж чадахаар бол түүнийг сонгоно.
Захиалагч шаардагдаж байгаа үйлчилгээний зорилт, хүрэх үр дүн болон бусад шаардлагатай мэдээллийг агуулсан ажлын даалгавар бэлтгэнэ.
Ажлын даалгавар түүнд оруулсан нэмэлт өөрчлөлтийн хамт тухайн зөвлөхтэй байгуулах гэрээний салшгүй хэсэг болно.
Захиалагч ажлын даалгавар бэлтгэж, төсөвт өртгийг тооцоолж гаргасны дараа зөвлөхийн жагсаалтад орох саналаа ирүүлэхийг хүссэн урилгыг өдөр тутмын болон бусад хэвлэлд нийтэлнэ.
Дэлгэрэнгүй жагсаалтад дор дурдсан этгээдийг оруулж болно:
- Урилгын хариуд санал ирүүлсэн зөвлөх
- Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа дотоодын болон олон улсын зөвлөх
- Хуулийн 51 дүгээр зүйлд заасан бүртгэлд хамрагдсан зөвлөх
- Мэргэжлийн холбоо, олон улсын санхүүгийн болон бусад байгууллагын зөвлөх
Дэлгэрэнгүй жагсаалтад санал ирүүлэх хугацааг ажлын 7-оос доошгүй өдрөөр тогтооно.
- Дэлгэрэнгүй жагсаалт үүсгээд үүнд хамрагдсан зөвлөхүүдээс энэ хуулийн 14-16 дугаар зүйлийн шаардлага болон захиалагчаас тогтоосон чадавхийн үзүүлэлтийг хангасан 3 ба түүнээс дээш зөвлөхийг захиалагч сонгож, хураангуй жагсаалт гаргана.
- Захиалагч саналын урилга болон ажлын даалгаврыг хураангуй жагсаалтад нэр нь орсон зөвлөхөд хүргүүлнэ.
Саналын урилгад дараах зүйлсийг тусгана:
- Тухайн үйлчилгээний болон санхүүжилтийн тодорхойлолт
- Ажлын даалгавар
- Захиалагчийн тогтоосон чадавхийн шаардлага, үнэлгээний
шалгуур үзүүлэлт, аргачлал
- Уригдсан зөвлөхийн нэр
- Гэрээний төсөл
- Санал ирүүлэхэд баримтлах зааварчилгаа
- Сонгосон үнэлгээний арга
Санал ирүүлэх хугацаа хуулийн этгээдийн хувьд 30-аас дээш, хувь хүн 7-оос дээш хоногоор тогтоож саналын урилгад тусгана.
Зөвлөх техникийн болон санхүүгийн саналыг тус тусад нь бэлтгэн битүүмжилж нэгэн зэрэг ирүүлнэ.
Зөвлөх сонгох ажиллагааны үе шат
- Ажлын даалгавар бэлтгэх
- Тендерийн баримт бичиг боловсруулах, батлуулах
- Зарлан мэдээллэх / Урилга нийтлэх
- Дэлгэрэнгүй жагсаалт үүсгэх
- Хураангуй жагсаалт үүсгэх
- Саналын урилга илгээх
- Тендер хүлээн авах
- Үнэлгээ хийх
- Гүйцэтгэгч сонгон шалгаруулах
Хосолмол үнэлгээний арга:
- Техникийн саналын авбал зохих доод оноог тендерийн баримт бичигт заана.
- Техникийн саналын үнэлгээг хийж, зохих доод оноо буюу түүнээс дээш оноо авсан техникийн саналуудыг сонгоно
- Санхүүгийн саналд оноо өгнө
- Нийт дүнгээр хамгийн өндөр оноо авсан зөвлөхийг сонгоно
- Сонгосон зөвлөхтэй гэрээний санхүүгийн болон бусад нөхцлийн талаар хэлэлцээ хийнэ
Бага үнийн арга
- Техникийн саналын үнэлгээг хийж, зохих оноо авсан техникийн саналуудыг сонгоно
- Хамгийн бага санхүүгийн санал ирүүлсэн зөвлөхийг сонгоно
- Сонгосон зөвлөхтэй гэрээний санхүүгийн болон бусад нөхцлийн талаар хэлэлцээ хийнэ
Чанарын үнэлгээ
- Техникийн саналын үнэлгээгээр хамгийн өндөр оноо авсан зөвлөхийн санхүүгийн саналыг нээнэ
- Сонгосон зөвлөхтэй гэрээний санхүүгийн болон бусад нөхцлийн талаар хэлэлцээ хийнэ
ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ҮНЭЛГЭЭНИЙ ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТҮҮД
- Ажлын даалгаврын болон заасан хугацааны шаардлагад нийцсэн ажлын төлөвлөгөө ба арга зүй Хувийн жин - 30
- Ижил төстэй зөвлөхийн үйлчилгээ үзүүлж байсан туршлага
Хувийн жин - 20
- Багийн ахлагчийн ур чадвар, туршлага Хувийн жин - 25
- Голлох мэргэжилтний мэргэжлийн ур чадвар Хувийн жин - 25
Нийт оноо: Техникийн саналд авбал зохих доод оноо- 70
Жич: Дээрх үнэлгээний шалгуур үзүүлэлтүүд нь тус бүр дэд үзүүлэлтэд хуваагдаж үнэлгээ өгөгдөнө.
ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ҮНЭЛГЭЭНИЙ АРГАЧЛАЛ
Хосолмол үнэлгээ
Нийт оноо - S=St х T + Sf х P
Хувийн жин:
Т=0,7
P=0,3 (T+P=1)
(T - technical; P - price)
Санхүүгийн санал - Sf=100 х Fm/F
Sf - санхүүгийн саналын оноо,
Fm - хамгийн бага үнэ бүхий санхүүгийн санал,
F - тухайн зөвлөхийн санал болгосон үнэ
Захиалагч энэ хуулийн 37-39 дүгээр зүйлийн дагуу техникийн болон санхүүгийн саналыг үнэлж сонгосон зөвлөхтэй хийсэн хэлэлцээр амжилттай болсон тохиолдолд түүнд энэ хуулийн 29 дүгээр зүйлийн дагуу гэрээ байгуулах эрх олгоно.
Зөвлөх үйлчилгээний сонгон шалгаруулалт амжилтгүй болсон тохиолдолд зөвлөхийн хураангуй жагсаалтыг дахин гаргаж, санал ирүүлэх хугацааг ажлын 5 ба түүнээс дээш өдрөөр тогтооно.
ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТЕНДЕРТ ОРОЛЦОХОД АНХААРАХ АСУУДАЛ, ЗӨВЛӨМЖ
- Дэлгэрэнгүй жагсаалт үүсэхгүй тохиолдолд Хуулийн 36.5, 36.5.1, 36.5.2, 36.5.3, 36.5.4 дэх заалтуудын ашиглан дэлгэрэнгүй жагсаалтыг үүсгэнэ.
- Хураангуй жагсаалт үүсэхгүй тохиолдолд Дэлгэрэнгүй жагсаалтыг дахин үүсгэж саналын урилга хүргүүлэх.
- Техникийн санал
- Тендерийн баталгааг зөвхөн техникийн саналд хавсарган ирүүлэх шаардлагатай.
- Техникийн саналын агуулгын хэлбэрийг тендерийн баримт бичигт Бүрэн хэмжээний техникийн санал, Хялбарчилсан техникийн санал гэж тусгаж өгөх ба түүний дагуу бэлтгэх.
4. Тендерт оролцогч нь зөвлөхийн санал бэлтгэх зааварчилгааг сайтар судлан саналаа бэлтгэх шаардлагатай дарааах зүйлүүдийг анхаарах нь зүйтэй.
1.2. Зөвлөх нь ТӨХ-д дурдсаны дагуу техникийн болон санхүүгийн саналаа нэгэн зэрэг ирүүлнэ. Эдгээр санал нь шалгарсан зөвлөхтэй хэлэлцээр хийх болон гэрээ байгуулах гол үндэслэл байх болно.
1.3. Зөвлөхийн үйлчилгээг ТӨХ-д заасан ажлын хуваарийн дагуу хэрэгжүүлнэ. Ажлын хуваарь нь хэд хэдэн үе шаттай байх тохиолдолд үе шат бүрийн ажил нь дараагийн шатны ажил эхлэхийн өмнө захиалагчийн шаардлагад нийцсэн хэмжээнд хийгдсэн байх ёстой.
1.6. Зөвлөхийн санал бэлтгэх болон гэрээ байгуулах хэлэлцээр хийхтэй холбогдож гарах зардлыг зөвлөх өөрөө хариуцна. Захиалагч нь зөвлөхийн өмнө ямар нэг хариуцлага хүлээхгүйгээр гэрээ байгуулах эрх олгохоос өмнө тендерээс үндэслэлгүйгээр татгалзахыг хориглоно.
1.7. Зөвлөхийн үзүүлэх үйлчилгээ нь мэргэжлийн түвшинд, бодитой, үнэн зөв байх бөгөөд захиалагчийн ашиг сонирхлыг үргэлж нэн тэргүүнд тавьж, өөр бусад ажил болон өөрийн бизнесийн ашиг сонирхолтой зөрчилдөхгүй байх ёстой. Зөвлөх нь бусад захиалагчийн өмнө, эсхүл одоо хүлээсэн үүрэгтэй зөрчилдөх, эсхүл захиалагчийн бүрэн ашиг сонирхлын үүднээс ажиллах боломжгүй байдалд хүргэх аливаа ажлын гүйцэтгэгчээр түүнийг сонгохгүй.
1.7.1. Дээрх 1.7-д заасан ерөнхий нөхцөлөөс үл хамааран дараах нөхцөл байдал үүссэн тохиолдолд тухайн зөвлөх болон түүний салбар нэгжийг ашиг сонирхолын зөрчилтэй гэж тооцох бөгөөд түүний саналыг сонгохгүй. Үүнд:
(1) Тодорхой төслийн хүрээнд бараа, ажил эсхүл зөвлөхийн бус үйлчилгээний гүйцэтгэгчээр сонгогдсон этгээд болон түүний аль нэгэн салбар нэгж нь тухайн төслийн хүрээнд зөвлөх үйлчилгээ үзүүлэх эрхгүй. Нөгөө талаас, тодорхой төслийг бэлтгэх, хэрэгжүүлэх зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгчээр сонгогдсон этгээд, эсхүл түүнтэй нэгдмэл сонирхолтой аливаа этгээд нь тухайн төслийн хүрээн дэх зөвлөхийн үйлчилгээ болон үүнтэй шууд уялдан үүсэх үйлчилгээнээс бусад бараа, ажил, зөвлөхийн бус үйлчилгээний гүйцэтгэгчээр ажиллаж болохгүй.
(2) Үндсэн шинж чанарын хувьд зөвлөх (түүний ажилтан болон туслан зөвлөгчийг оролцуулан)болон түүний салбар этгээдийн зүгээс тухайн захиалагч буюу өөр захиалагчтай хэрэгжүүлэх бусад үйл ажиллагаатай зөрчилдөж болох аливаа төсөл арга хэмжээнд уг этгээдийг зөвлөхөөр сонгохгүй. Тухайлбал, дэд бүтцийн төслийн инженерийн шийдлийг бэлтгэхээр сонгогдсон зөвлөх этгээд тухайн төслийн хувьд байгаль орчны бие даасан үнэлгээг бэлтгэхэд оролцож болохгүй ба төрийн өмч хөрөнгийг хувьчлаж буй захиалагчид зөвлөхийн үйлчилгээ үзүүлж буй этгээд тухайн өмчийг худалдан авах эсхүл худалдан авагч этгээдэд зөвлөж болохгүй. Үүний нэгэн адил, төсөл арга хэмжээний ажлын даалгаварыг бэлтгэхээр сонгогдсон зөвлөх хэрэгжих гэж байгаа уг төсөл арга хэмжээнд оролцох эрхгүй.
(3) Захиалагчийн эрх ашигт бүрэн нийцүүлэн үйлчлэх боломжийг хязгаарлаж болох бодит буюу болзошгүй ашиг сонирхлын зөрчил эсхүл ийм үр дагаварт хүрч болохуйц гэж тооцогдохоор аливаа нөхцөл байдлын талаар зөвлөх мэдэгдэх үүрэгтэй. Ийм нөхцөл байдлыг мэдэгдээгүй нь зөвлөхийг шалгаруулалтаас хасах эсхүл гэрээ цуцлахад хүргэх үндэслэл болно.
1.8. Захиалагч болон зөвлөх нь зөвлөхийн сонгон шалгаруулах ажиллагаа болон гэрээг хэрэгжүүлэх явцад ёс зүйн хэм хэмжээг чанд мөрдөнө.
1.11. Дараах тохиолдолд зөвлөх (түншлэлийн гишүүн бүрт нэгэн адил хамаарна)-ийг эрх бүхий бус гэж үзнэ. Үүнд:
1.11.1. Төлбөрийн чадваргүй болсон, татан буугдаж байгаа, дампуурлаас зайлсхийх зорилгоор зээлдүүлэгчтэй тохиролцсон, бизнесийн үйл ажиллагааг нь зогсоосон, эсхүл үүсгэн байгуулагдсан улсын хуулийн дагуу дээр дурдсантай адилтгах нөхцөлд байгаа;
1.11.2. Монгол Улсын, эсхүл үүсгэн байгуулагдсан улсын хуулийн дагуу татвар, хураамж, төлбөрөө төлөөгүй;
1.11.3. Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд нь захиалагчаас хараат байдлаар үйл ажиллагаа явуулдаг;
1.11.4. Сүүлийн 3 жилийн хугацаанд худалдан авах ажиллагаанд оролцохдоо гэрээний үүргээ ноцтой зөрчсөн, биелүүлээгүй, эсхүл мэргэжлийн үйл ажиллагаанд алдаа гаргасныг шүүх, эрх бүхий байгууллага тогтоосон;
1.11.5. Тендерт оролцогч нь бараа, ажил, үйлчилгээний зураг төсөл, техникийн тодорхойлолт болон бусад баримт бичгийг бэлтгэсэн, эсхүл гэрээний хэрэгжилтийг хянах, зөвлөх үйлчилгээ үзүүлэхээр нэр нь дэвшигдсэн этгээдтэй нэгдмэл сонирхолтой;
1.11.6. Илт худал мэдээлэл бүхий тендер ирүүлснийг эрх бүхий байгууллага тогтоосон;
1.11.7. Сүүлийн 3 жилийн хугацаанд Авилгын эсрэг хууль, Шударга бус өрсөлдөөнийг хориглох тухай хууль болон Эрүүгийн хуульд заасан авилгын, залилан мэхлэх, зохиомол тохиролцоо хийх, айлган сүрдүүлэх үйлдлийн аль нэгэнд холбогдсон болохыг шүүх тогтоосон;
1.11.8. Зөвлөх нь (туслан гүйцэтгэгч бүрийг оролцуулан) уг төслийн зураг төсөл, техникийн тодорхойлолт болон бусад баримт бичгийг бэлтгэсэн, эсхүл гэрээг хянах зөвлөхөд нэр нь дэвшигдсэн этгээдтэй нэгдмэл сонирхолтой бол;
1.11.9. Тухайн тендер шалгаруулалтын хоёр буюу түүнээс дээш тооны тендерт оролцогчийн хууль ёсны төлөөлөгч нь нэг этгээд бол;
1.11.10. Энэхүү тендерийн баримт бичигт хувилбарт тендер ирүүлэхийг зөвшөөрснөөс бусад тохиолдолд тухайн тендер шалгаруулалтад аливаа тендерт оролцогч нэгээс дээш тендер ирүүлсэн бол; (Гэвч энэхүү заалт нь аливаа этгээдийг нэгээс дээш тендерт туслан гүйцэтгэгчээр оролцохыг, эсхүл нэг тендер шалгаруулалтад нэгээс олон багцад тендер ирүүлэхийг хязгаарлахгүй)
1.11.11. Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд бүтэц зохион байгуулалт болон санхүүгийн хувьд захиалагчаас хараат байдлаар үйл ажиллагаа явуулдаг бол /Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуульд зааснаар төр ашгийн төлөө үйл ажиллагааг зөвхөн төрийн өмчит үйлдвэрийн газар болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдээр дамжуулан явуулахаар заасан тул эдгээрээс бусад төрийн байгууллага, албан газар тендерт оролцох эрхгүй/.
1.12. Тендерт оролцогч 1.11.1 - 1.11.11-д дурдсан нөхцөл үүссэн эсэх тухай мэдэгдлийг захиалагчид бичгээр гаргаж өгөх үүрэгтэй. Эдгээр нөхцөл үүссэн эсэхийг магадлах зорилгоор захиалагчаас тавьсан шаардлагын дагуу тендерт оролцогч холбогдох баримт, нотолгоог захиалагчид ирүүлнэ.
3.1. Тендерт оролцогч нь мөн ТӨХ-д заасан дүнтэй тендерийн баталгааг ирүүлнэ.
3.2. Тендер шалгаруулалт олон багцтай бол нэг тендерийн баталгаа гаргаж, түүнд багц тус бүрээр тодорхойлж ирүүлнэ.
3.4. Тендерийн баталгаа нь Монгол улсын, эсхүл гадаадын банкны гаргасан баталгаа байна. Тендерийн баталгааг 4 дүгээр бүлэгт заасан маягтаар, эсхүл тендер хүлээн авахаас өмнө захиалагчийн урьдчилан хүлээн зөвшөөрсөн маягтаар ирүүлнэ. Тендерийн баталгаа нь тендер хүчинтэй байх эцсийн хугацаанаас хойш 28 хоног байна.
3.5. Тендерийн баталгааны эх хувийг ирүүлэхдээ хүчинтэй байх хугацааг захиалагчийн ТӨХ-д заасан хоног (он, сар, өдөр)-оор тооцож ирүүлнэ.
3.6. Түншлэлийн хувьд түүнийг төлөөлөх эрх бүхий гишүүн тендерийн баталгааг ирүүлнэ.
3.7. Зааварчилгааны 3.1-д шаардсаны дагуу хүлээн зөвшөөрөхүйц тендерийн баталгаа ирүүлээгүй аливаа тендерийг захиалагч үндсэн шаардлага хангаагүй гэж үзэж, татгалзана.
3.9. Тендерийн баталгааг хуулийн 20.7-д заасан нөхцөл үүссэн тохиолдолд улсын орлого болгоно.
4.1. Зөвлөх ТӨХ-д заасан хэл дээр техникийн болон санхүүгийн саналыг бэлтгэнэ.
4.2. Зөвлөх үйлчилгээний тендерийн баримт бичгийг бүрэн судалсны үндсэн дээр зөвлөх нь техникийн саналыг бэлтгэнэ.
4.3. Зөвлөхийн санал нь мөн түүнд хавсарган ирүүлсэн мэдээлэл нь уг баримт бичигт тусгасан шалгуур үзүүлэлт, шаардлагаас материаллаг зөрүүтэй байгаа нь түүний тендерээс татгалзах үндэслэл болно.
4.4. Зөвлөх нь техникийн саналыг бэлтгэхдээ дараах зүйлийг онцлон анхаарна. Үүнд:
(1) Хураангуй жагсаалтанд орсон зөвлөх нь төсөл арга хэмжээг гүйцэтгэх туршлага, чадвараа нэмэгдүүлэх нь зүйтэй гэж үзсэн тохиолдолд зөвлөх хувь хүн, бусад компанитай түншлэлийн, эсхүл туслан гүйцэтгүүлэх гэрээ байгуулж болно. Ингэхдээ ТӨХ-д тусгайлан заасан тохиолдолд зөвлөх нь хураангуй жагсаалтад орсон эсхүл уг жагсаалтад ороогүй бусад зөвлөхтэй хамтарч тендерээ ирүүлж болно. Түншлэл болон туслан зөвлөх хувь хүнтэй хамтрах хүсэлтэй зөвлөх нь энэ талаар захиалагчид урьдчилан мэдэгдэж зөвшөөрөл авах ёстой бөгөөд хэрэв жагсаалтад ороогүй бусад зөвлөх этгээдтэй хамтрах бол өөрөө түншлэлийг төлөөлөх эрх бүхий гишүүн байх ёстой.
(2) Захиалагч төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх төсвийн тооцоо эсхүл хүн-сард үндэслэсэн ажилтны тоо хоёрын аль нэгийг л ТӨХ-д заана. Гэхдээ зөвлөх нь өөрийн тооцоонд үндэслэн тендерээ ирүүлнэ.
(3) Санал болгож буй голлох мэргэжилтнүүдийн олонхи нь тухайн зөвлөх компанийн үндсэн ажилтан, эсхүл түүнтэй тогтвортой хамтран ажилладаг байвал зохино.
4.6. Техникийн саналд үнэтэй холбоотой аливаа мэдээллийг оруулж үл болно. Санхүүгийн мэдээлэл агуулсан техникийн саналыг шаардлагад нийцээгүй гэж тооцно.
5.2. Дээрх этгээд саналын хуудас бүрийг үзэглэсэн байна. Итгэмжлэгдсэн этгээдийн хувьд гарын үсэг зурах итгэмжлэлийг саналд хавсаргана.
6.1. Саналыг нээснээс хойш гэрээ байгуулах эрх олгох хүртэлх хугацаанд захиалагчтай техникийн болон санхүүгийн саналын талаарх асуудлаар зөвхөн албан бичгээр харилцана. Саналыг үнэлэх, тэдгээрийг харьцуулах болон гэрээ байгуулах эрх олгох ажиллагаанд нөлөөлөхийг завдсан аливаа зөвлөхийн үйлдэл нь түүний тендерээс татгалзах үндэслэл болж болно.
7.4. Захиалагч нь санал болгож буй голлох мэргэжилтнүүдийн үнэлгээ болон бусад шалгуур үзүүлэлтийг харгалзан сонгосон зөвлөхтэй хэлэлцээр хийхдээ түүний саналд нэр заагдсан мэргэжилтнүүдэд үндэслэнэ. Гэрээний хэлэлцээр хийхийн өмнө захиалагч зөвлөхөөс тухайн ажилтан ажиллах боломжтойг баталгаажуулахыг шаардана. Зөвлөхийг сонгох ажиллагаа удааширсан нь ажилтныг солиход хүргэсэн, эсхүл энэ өөрчлөлт нь тухайн гэрээний зорилгыг хангахад зайлшгүй шаардлагатай гэж талууд тохиролцсоноос бусад тохиолдолд гэрээний хэлэлцээрийн үед санал болгосон ажилтныг солих асуудлыг авч хэлэлцэхгүй. Дээр дурдсан шаардлагыг хангаагүй болон санал болгосон голлох мэргэжилтнүүдийн ажиллах боломжийг баталгаажуулаагүй бол тухайн зөвлөхийн тендерээс татгалзана.
ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ ХУДАЛДАН АВАХ
АЖИЛЛАГААНЫ ХЭЛТЭС