Худалдан авах ажиллагааны газраас тендерт оролцогч аж ахуйн нэгжүүдээс шаарддаг тодорхойлолтуудыг багасгах төрийн үйлчилгээг нэг дороос шуурхай хүлээн авдаг болох ажлын хүрээнд Сангийн яам, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Татварын ерөнхий газартай хамтран ажиллаж байна. Ингэснээр тендерт оролцогч аж ахуйн нэгжүүд нь дээрхи байгууллагуудаас тодорхойлолт хүсэхгүйгээр төрийн байгууллагууд хоорондоо мэдээлэлээ солилцон, илүү шуурхай ажиллах боломж бүрдэж, тендер шалгаруулалтын үнэлгээ ил тод, бодит болно гэж үзэж байна.

Одоогийн байдлаар Цахим тендер шалгаруулалтыг Худалдан авах ажиллагааны газар болон орон нутгийн нэгжүүд www.meps.gov.mn сайтаар дамжуулан зарлаж байгаа бөгөөд цаашдаа төрийн бусад бүх шатны байгууллагуудад Цахим тендер шалгаруулалтыг нэвтрүүлж иргэн, аж ахуйн нэгжид илүү хялбар, цаг хугацаа орон зайн хязгаарлалтгүй тендерт орох боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байна.

ЦАХИМ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ХЭЛТЭС