Худалдан авах ажиллагааны газраас тендер шалгаруулалтыг зохион байгуулсан “XVIII.2.1.Хөөрч буух зурвасын их засвар /Орон нутагт/”-ын ажлын гүйцэтгэгчээр шалгарсан “Хөвсгөл зам” ХХК нь Багц 1: Баянхонгор аймгийн нисэх буудлын аэродромын хөөрч, буух хучилттай зурвасын засварын ажлыг 195.3 сая төгрөгөөр, Багц 2: Өмнөговь аймгийн Гурвансайхан нисэх буудлын аэродромын хөөрч, буух хучилттай зурвасын засварын ажлыг 794 сая төгрөгөөр хийж гүйцэтгэсэн. Уг ажлыг “Хөвсгөл зам” ХХК нь 2014 оны 06 дугаар сарын 18-ны өдрөөс 10 дугаар сарын 30-ны хооронд хийж гүйцэтгэн хүлээлгэн өглөө.
Ажил худалдан авах ажиллагааны хэлтэс