Худалдан авах ажиллагааны газраас тендер шалгаруулалтыг зохион байгуулсан “XXVI.1.18. 1 дүгээр хорооллын ХТП5-ын дэргэд 10 кВ-ын хуваарилах байгууламж шинээр барих /Улаанбаатар/” ажлыг ашиглалтад өглөө. Улсын төсвийн хөрөнгөөс 921,1 сая төгрөг зарцуулсан бөгөөд уг ажлын тендер шалгаруулалтад “Электрик ком” ХХК шалгарч, 2014 оны 06 дугаар сарын 13-ны өдрөөс 12 дугаар сарын 01-ний хооронд хийж гүйцэтгэн гэрээт хугацаандаа хүлээлгэн өглөө.
Ажил худалдан авах ажиллагааны хэлтэс