БНСУлсын олон улсын хамтын ажиллагааны КОЙКА байгууллагын буцалтгүй тусламжаар “Монгол Улсад Цахим худалдан авах ажиллагааг нэвтрүүлэх” төслийн гүйцэтгэгч БНСУлсын Самсунг СДС компаний төслийн баг 2013 оны 02 дугаар сарын 18 өдрөөс 03-дугаар сарын 15-ны өдөр хүртэл Худалдан Авах Ажиллагааны Газарт ажиллаж байна. Тус төслийн удирдагч доктор Ким Мин Соб болон төслийн 7 ажилтны бүрэлдэхүүнтэй баг ХААГ-ын Цахим худалдан авах ажиллагааны хэлтсийн хамт олонтой хамтран ажиллаж, заавар зөвлөгөө өгч, сургалт зохион байгуулж, харилцан туршлага солилцоно.