Худалдан авах ажиллагааны газраас тендер шалгаруулалтыг нь зохион байгуулсан “XVIII.1.62. Замын-Үүдийн дэд бүтцийг сайжруулах төслийн хүрээнд хийгдэж буй 90 мВт дулааны станцыг нүүрсээр хангах төмөр замын ажил /Дорноговь, Замын-Үүд /”-ыг ашиглалтанд хүлээлгэн өгөхөд бэлэн болоод байна. Уг төсөл, арга хэмжээг гүйцэтгэхээр “Рэйлроүд инженеринг” ХХК шалгарч, Улсын төсвийн хөрөнгөөс 1.481.970.235 төгрөг зарцуулан 2014 оны 05 дугаар сарын 28-ны өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 31-ний хороонд хийж гүйцэтгэжээ.