Европын сэргээн босголт хөгжлийн банкнаас жижиг, дунд бизнес эрхлэгчдэд зөвлөх үйлчилгээний үр ашиг, ач холбогдлыг сурталчлан таниулах зорилготой Know how мэдээллийн аянг зохион байгуулж байна.

Энэ аяны хүрээнд банкнаас жижиг, дунд бизнес эрхлэгчдийн хувьд  өөрсдийн үйл ажиллагаандаа зөвлөх үйлчилгээ авах боломж бололцоо, дотоодын зөвлөхүүдийн хувьд мэргэжил дээшлүүлэх, дэмжлэг авах боломжуудын талаар мэдээлэл өгсөн. Түүнчлэн Европын сэргээн босголт хөгжлийн банкнаас Монгол улсад хэрэгжүүлж буй зөвлөх үйлчилгээ, төсөл хөтөлбөрийн талаар мэдээлэл хийлээ.

Тус хэлэлцүүлэгт Худалдан авах ажиллагааны газрын дарга Д.Энхжаргал, Мэдээллийн технологи, инновацийн хэлтсийн дарга Д.Лхамсүрэн, Захиргаа, удирдлагын хэлтсийн гадаад хамтын ажиллагаа хариуцсан мэргэжилтэн Ж.Жаргалсайхан нар оролцлоо.

                                                                             Худалдан авах ажиллагааны газар

                                                                               Захиргаа, удирдлагын хэлтэс