2013 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Худалдан авах ажиллагааны газарт “Дотоод аудит”-ын сургалт зохион байгуулагдлаа. Сургалтыг ХААГ-ын Хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн урилгаар Сангийн яамны Төсвийн хяналт, эрсдэлийн удирдлагын газрын Дотоодын зөвлөх Б.Майнбаяр, мэргэжилтэн Х.Болор-Эрдэнэ нар удирдан явуулсан.
Энэхүү сургалтанд ХААГ-ын Хяналт, шинжилгээ, дотоод аудитын хэлтсийхэн болон бусад 8 хэлтсийн дарга нар суусан бөгөөд сургалтаар Улсын салбарын дотоод аудитын талаарх эрх зүйн актууд буюу Төсвийн тухай хууль, Дотоод аудитын дүрэм, Дотоод аудитын хорооны дүрэм зэргийг танилцуулсан юм.