Худалдан авах ажиллагааны газраас төрийн байгууллагуудын урсгал зардлыг хэмнэлттэй, үр ашигтай, ил тод болгох зорилгоор “Цахим дэлгүүр”-ийг ашиглалтад оруулахаар төсөл хэрэгжүүлэн ажиллаж байна.

Европын сэргээн босголт, хөгжлийн банкнаас санхүүжүүлж байгаа уг төсөл эхний ээлжинд төрийн байгууллагуудын хамгийн их хөрөнгө зарцуулдаг шатахуун, бичгийн цаас, принтерийн хор, комьпютер гэсэн 4 бүтээгдэхүүнийг онцлон авч эрэлт нийлүүлэлтийн судалгаа шинжилгээ хийхээр тогтсон.

Судалгааг хийлгэхээр зарласан сонгон шалгаруулалтанд “MIRIM consult” ХХК шалгарч, 2015 оны 03 сарын 10-ны өдөр Европын сэргээн босголт хөгжлийн банктай гэрээ байгуулан ажлаа эхлүүлээд байна.

Худалдан авах ажиллагааны газар, “MIRIM consult” ХХК болон дээрх сонгон авсан 4 бүтээгдэхүүнийг нийлүүлэгч үндэсний компаниудыг оролцуулсан 3 талт уулзалтыг зохион байгуулж харилцан дэмжлэг үзүүлэн ажиллахаар тохиролцлоо.

Уг судалгааны ажил нь энэ оны 05 дугаар сард дуусах бөгөөд “Цахим дэлгүүр”-ийг ашиглалтад оруулах дараагийн шатны үйл ажиллагаанууд төлөвлөөгөөний дагуу цаашид хэрэгжин явах юм.

Төлөвлөлт судалгааны хэлтэс