Монгол улсын Засгийн газрын 2013 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 90 дүгээр тогтоолоор Худалдан авах ажиллагааны мэргэжлийн байгууллагын 2013 онд хэрэгжүүлэх төсөл арга хэмжээний жагсаалтанд өөрчлөлт орсон тул Зууны мэдээ сонины 2013 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн №47 (4362) дугаарт нийтэлсэн ДЦ-ийн 805-р ангийн усан хангамжийн эх үүсвэрийн хамгаалалтын албаны контор, цэргийн гал зуухны нэгдсэн байр /Улаанбаатар, Баянзүрх/-ны ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер-ийг хүчингүй болгосныг мэдэгдэж байна.