Монгол улсын Засгийн Газрын 2013 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн хуралдаанаар “Жагсаалтанд өөрчлөлт оруулах тухай” 90-р тогтоолыг баталлаа.
Энэ тогтоолоор Засгийн газрын 2012 оны 131 дүгээр тогтоолд заасан “Худалдан авах ажиллагааны мэргэжлийн байгууллагын 2013 онд хэрэгжүүлэх 399 төсөл, арга хэмжээнээс 38 төсөл арга хэмжээг хасч, Барилга, хот байгуулалтын яам, Хууль зүйн яам, Боловсрол шинжлэх ухааны яам, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамд шилжүүллээ.
Өнөөдрийн байдлаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг- Худалдан авах ажиллагааны газар нь 2013 онд нийт 361 төсөл, арга хэмжээ зохион байгуулах болоод байна.