Худалдан авах ажиллагааны газрын зарласан тендер шалгаруулалтанд оролцож байгаа аж ахуй нэгж, компаниудын тендер хүчингүй болж байгаа шалтгааныг судлах зорилгоор арван төсөл, арга хэмжээний 79-н тендерт оролцогчдын материалыг судлан үзэв.
Үнэлгээний хорооны шийдвэрээр хүчингүй болгож байгаа нийт шалтгааныг 100 хувь гэж үзээд дараах шалтгаануудыг тус бүрээр нь хувиар тооцож гаргалаа.